Thursday, November 28, 2013

Аав ээжийн тухай




Мөчөөн тэнцүүлж өндийж, хөлд орохын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэд нь шингэдэг ижии минь ээ
Мөрөө цувуулж тамгалан  хүн болохын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ

Өөдөө тэмүүлэн өндийж,босч зогсохын цагт
Өөрөөс нь дутуугүй баярлаж дэм өгсөн аав минь ээ
Өсөхийн заяанд тэмүүлэн хүн болохын цагт
Өргөн хорвоог мэдрүүлж ухаан суулгасан аав минь ээ

         *********        ***********         ***********

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоорооо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм

Уудам орчлонг үүрэх гэж эр хүн тэнхээлэг төрдөг юм
Учрах тавиланг сөрөх гэж эр хүн золбоолог төрдөг юм
Буурал түүхийг бүтээлцэх гэж эр хүн эрхэмсэг төрдөг юм

Бусдын төлөө халих гэж эр хүн хүчирхэг төрдөг юм

           *********        ********       *********
Сүлдтэй монголд төрсөн болохоор хүү тань хийморлог явнаа, ээжээ
Сүүтэй энгэрээс унасан болохоор охин тань уяхан явнаа  ааваа
 Сүнстэй биеийг олж төрсөн болохоор хүү  тань ухаалаг явнаа, ээжээ
 Сүүдэртэй орчлонд мэндэлсэн болохоор охин тань одтой явнаа ааваа

Бүүвэйн дуу сонсож өссөн болохоор сэтгэл минь уяхан байдагийм ээжээ

Бүлээн сүү залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон байдагийм ааваа

Бүтэн хайранд өлгийдүүлж өссөн болохоор бодол минь гэгээн байдагийм ээжээ

Бүүвэйн залбирал ивээж байдаг болохоор заяа минь тэгшхэн байдаг ийм ааваа

No comments:

Post a Comment