Нутаг
Холдох тусам сэтгэлд нөмөртэй
Эцэг нутаг
Хорвоод мэндлэхэд тосож бүүвэйлсэн
Эх нутаг
Халуун зүрхээ сугалж тахисан
Эмзэг нутаг
Харийн орноос үрсээ далладаг
Эзэн нутаг
Сүмбэр өндөр уулс нь дүнхийгээд
Сүртэй нутаг
Сүслэн дээдэлсэн өвгөдийн минь
Сүлдэт нутаг
Сударлан үлдээсэн үнэн түүхтэй
Алтан нутаг
Суут мэргэдийнхээ үгсээр ухааждаг
Агуу нутаг
Амгалан ардынх нь ааш зөөлөн
Түвшин нутаг
Аз жаргал өөдөө бадарсан
Түрлэг нутаг
Алдаж эндэхэд өргөж босгодог
Түшиг нутаг
Алдар цуутны бахархал дүүрэн
Түүхт нутаг
Талын салхинд хийморь сэргэдэг
Дэм нутаг
Тамиртай цөстэй эрчүүд нь босоо заяатай
Дээлт нутаг
Таанын цэцэгс хоймор алагласан
Гоё нутаг
Таван хошуу малынхаа бүлд багтсан
Малч нутаг
Хаана ч байхгүй ариун ёс жаягтай
Хатуу нутаг
Харийн шуналтны нойр хулжаасан
Баян нутаг
Дэлхийд зартай үнэнч нөхөр
Морьтой нутаг
Дээдсээс зарлигтай газраа харамласан
Монгол нутаг
No comments:
Post a Comment